Төв номын сан шинэ танхимтэй боллоо
Бүгд найрамдах Турк Улсын Тика олон улсын байгууллагын 20 сая төгрөгийн дэмжлэгээр аймгийн Төв номын сан шинэ танхимтай боллоо. Танхимд ном сурах бичгээс гадна ширээ, сандал, буйдан, номын тавиур гэх мэтшаардлагатай бүхий л зүйлс тавигдсан байна.
Энэ танхимаар шилдэг сурагчид, төрийн албан хаагчид, судалгааны бүтээл хийж байгаа магиструуд, оюутнууд, зохиолчид үйлчлүүлэх боломжтой аж. Аймгийн Төв номын сангаас номын баярын өдрийг есдүгээр сарын 17-нд тэмдэглэсэн бөгөөд шинэ танхимын нээлт болсон.
Мөн 2018 онд хэвлэгдсэн шинэ номын үзэсгэлэн, номын худалдаа, ном солилцоо, азтан шалгаруулах, номын садан байгууллага тодруулах зэрэг арга хэмжээ боллоо. Тэргүүний уншигч анги хамт олноор Цогцолбор II сургуулийн Б.Нарангэрэл багштай 12-а анги, тэргүүний уншигч хүүхдээр Цогцолбор II сургуулийн 6 e ангийн сурагч Э.Сарангуа нар тодорч, шагнал гардав.