“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргааныг Дээд шүүх эцэслэжээ

766

 

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргааныг Дээд шүүх эцэслэжээ

 

 

"Монголын зэс” корпорацийн нэхэмжлэлтэй, Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч улсын бүртгэлийн газарт холбогдох Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өчигдөр Улсын дээд шүүх хэлэлцжээ.

Улмаар, ОХУ-аас "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авчирсан "Монголын зэс” корпораци ХХК-ийн эрхийг дахин баталгаажуулсан аж. Хувийн хэвшлийн хувийг хууль бусаар булаан авсан Засгийн газрын шүүхийн маргаан хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн бөгөөд өмнө нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу хянан хэлэлцэж, шүүхээс тус компанийн талд шийдвэр гаргаж байсан билээ.

Өчигдөр Улсын дээд шүүхэд маргааныг эцэслэн хэлэлцсэнээр өмчлөл тойрсон хуулийн маргаан эцэс боллоо гэж хэлж болно. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин "Маргааныг эцэслэснээр "Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжлэх боломж бүрдэж байна. Хэдийгээр хоёр жил хагас маргаан үргэлжилсэн ч хуульд нийцүүлэн шийдвэр гаргасанд баяртай байна.

Үндсэн хуульд зааснаар Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Төрийн байгууллагууд түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэв. Өчигдрөөс эхлэн Засгийн газар хууль бус үйл ажиллагаагаа залруулах, "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийг албан ёсоор хуралдуулах нөхцлийг хангах үүрэг ногджээ. Тус корпорацийн зүгээс төрийн өмчийн 51 хувийг төлөөлөх талтай нийлэн ТУЗ-ийг хуралдуулж, үйлдвэрт тулгамдаад байгаа асуудлыг шийдэх талаар ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, Өмнөд африкийн "Стандарт” банкинд "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан, Арбитрын шүүхэд удаа дараа ялагдсан нь хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал болж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>