5 дугаар хорооны 12.050 м.кв талбайн замыг хусч, тэгшлэв

644

 

5 дугаар хорооны 12.050 м.кв талбайн замыг хусч, тэгшлэвБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2018 оны 06 дугаар сараас эхлэн дүүргийн хэмжээнд нийт 97.300 орчим м.кв талбайн  явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна.  Энэхүү ажил нь дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд шат дараатай хийгдэж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт дүүргийн 5 дугаар хорооны 12.050 м.кв талбайн замыг хусч тэгшилсэн юм. Түүнчлэн дүүргийн 5 дугаар хороо Монелын 46, 47 дугаар гудамж болон 47,48 дугаар гудамжны нийт 4.700 м.кв талбайн замыг Дүүрэг хөгжлийн төв, Нийтлэг Үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГазар болон Иргэдийн бүлэг хамтран хусч тэгшилж, дайраг асгасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>