ЗТХЯ-нд дахин нэг томилгоо хийгджээ

34
 

 

ЗТХЯ-нд дахин нэг томилгоо хийгджээ. Тодруулбал, тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Мөнхнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр Д.Мягмарсүрэнг томилсон байна. Д.Мягмарсүрэн нь МИАТ, ИНЕГ-т ажиллаж байсан туршлагатай, энэ салбарын хүн юм байна. 

эхдээ түүний томилгоо ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргээс болж, тус яамны газрын дарга нарыг чөлөөлөх шийдвэр гаргасантай огт холбоогүй гэнэ. Тодруулбал, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Мөнхнасан нь өөр албан тушаалд томилогдохоор өнгөрсөн долдугаар сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ удирдлагууддаа өгч байжээ. Улмаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр түр орлон гүйцэтгэгчээр Д.Мягмарсүрэн томилогдсон байна. 

ЗТХЯ-ны гурван газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаад байсан бол Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт нэмж зарлажээ. Ингэснээр ЗТХЯ-ны дөрвөн газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаад байна. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан аж.

Сануулахад, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилоод байгаа билээ. 


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.