Монгол, Хятадын хилийн боомтууд гурав хоног амарна гэж ГХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, "Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 10 дугаар сарын 1.2.3 -ны өдөр буюу БНХАУ-ын "Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны баяр”-ын өдөр ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.