"Тэц-4"-ийн захирал асан С.Анхбаярт хоёр жилийн хорих ял оноолоо

571

 

"Тэц-4"-ийн захирал асан С.Анхбаярт хоёр жилийн хорих ял оноолоо

Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-аас "Дулааны IV цахилгаан станц" Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг С.Анхбаярыг саатуулсан. Улмаар гэрт нь нэгжлэг хийсэн байдаг. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ, "Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан 42 сая ам долларын шахааг "Эрдэнэт" үйлдвэрт хийсэн" хэмээн хэлж байсан. Энэхүү мэдэгдлийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "С.Анхбаяр бол манай багшийн хүүхэд"  гэсэн тайлбар өгч байсан юм. 

Тэгвэл С.Анхбаярт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. Түүнтэй хамт Л.Дэмбэрэлнямыг мөн шүүсэн байна. Улмаар С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг 3 жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноожээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>