АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисжээ

683

 

 

АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисжээ

 

Бөмбөгдөгч "B-52”онгоцуудыгӨмнөдХятадын тэнгисийн дээгүүр энэ долоо хоногт хоёр удаа нисгэсэн гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчнээс мэдэгдсэн байна. Хоёр улсын харилцаа хурцдаж байгаа энэ үед ийм нислэг үйлдсэн ажээ.

Агаарын цэргийн хүчний төлөөлөгчийн телевизийн "NHK” сувагт мэдээлснээр, уг бөмбөгдөгч онгоцууд нь цөмийн зэвсэг тээх чадвартай бөгөөд ням болон мягмар гарагт тус бүс нутгийн дээгүүр нислэгийн сургуулилт хийсэн аж.

Энэ төрлийн нислэгийг түгээмэл үйлддэг боловч Хятадын талыг өдөөн хатгаж буй үйлдэл байж болзошгүй юм байна. "Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийг цэрэгжүүлэхээс өмнө АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд дээгүүр нь нисч байсан” гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис сэтгүүлчдэд мэдээлжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>