АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлалаа

474


АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлалаа

 

Төрийн албаны зөвлөлөөс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт зарлажээ. Тус сонгон шалгаруулалтыг БСШУС-ын яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар нээлттэй зарлаж байгаа юм байна.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын гуравдугаар зүйлийг үндэслэн АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулах ажээ.

Уг албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэд  тодорхой шаардлагыг биелүүлсэн байх бөгөөд дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр бүртгүүлнэ. Улмаар сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг Засгийн газрын  гуравдугаар байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хоёр давхарт 215 тоот өрөөнд  2018 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авах аж. Сонгон шалгаруулалт 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт явагдах юм байна.  


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>