БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 30 захирлыг хууль зөрчиж томилжээ

784

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 30 захирлыг хууль зөрчиж томилжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн дүнг Төрийн албаны зөвлөл хуралдаанаар хэлэлцэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 4 зүйл 11 заалт бүхий тогтоол гаргасан байна. 

Тус тогтоолоор хууль тогтоомж зөрчин томилогдсон тус яамны 8 газар, хэлтсийн дарга, 15 мэргэжилтний ажлын байрыг нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтаар нөхөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах хугацаатай үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгасан байна.

Мөн салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын 30 байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвлөмж болгожээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>