"Магнай Трейд" компани хуурамч шатахуун борлуулсан байж болзошгүй

556

 

"Магнай Трейд" компани хуурамч шатахуун борлуулсан байж болзошгүй

 

"Магнай Трейд” компанийн гүйцэтгэх захирал Р.Ганзоригийг энэ сарын 8-ны өдөр ЭЦГ-ийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулсан. Тэгвэл түүнийг хүү Г.Магнайтай нь хамт хорисон байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг хуурамч шатахуун худалдсан буюу импортын шатахууныг нэрж худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байж болзошгүй гэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Магнай Трейд” компанийн захирал Р.Ганзориг гэх хүнийг цагдан хорьж шалгуулах хүсэлт ирээгүй. Гэхдээ хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан” гэж мэдэгдсэн юм.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Хуулийн дагуу саатуулснаас хойш 48 цагийн дотор цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох аж. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>