Дараах нийтийн тээврийн чиглэлийн автобусууд 06:45 цагаас иргэдэд үйлчилж эхэлнэ

439

 

 

Дараах нийтийн тээврийн чиглэлийн автобусууд 06:45 цагаас иргэдэд үйлчилж эхэлнэ

 

Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт орж, өглөө 09.00 цагаас ажил эхлэхээр болоод буй. Мөн иргэдийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн цагийн хуваарийг урагшлуулах хүсэлт гаргажээ. Хүсэлтийг хүлээн авч, өнөөдрөөс дараах автобусны чиглэлүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна.

1. Ч:28 "Сэлх 7 буудал- Ард кино театр” чиглэлийн үйлчилгээг Сэлх талаас 06:35 цагаас, Ард кино театр талаас 06:47 цагаас тус тус эхлүүлэх,

2. Ч:32 "Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ-III” чиглэлийн үйлчилгээг ТЭЦ-III талаас 06:46 цагаас эхлүүлэх,

3. Ч:38 "ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст” чиглэлийн үйлчилгээг Хайлааст талаас 06:45 цагаас эхлүүлэх,

4. Ч:41 "Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Халдвартын эмнэлэг талаас 06:55 цагаас эхлүүлэх,

5. Ч:42 "Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн автобусны гаралтын тоог нэмэгдүүлж автобусны хүлээгдлийн хугацаа 7-8 минут болгож бууруулах,

6. ХО:2 "Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Дүнжингарав худалдааны төв талаас 06:45 цагаас тус тус эхлүүлэхээр болжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>