Нийтийн тээврийн 14 чиглэлийн үйлчилгээг түр хугацаагаар хаалаа

989

Нийтийн тээврийн 14 чиглэлийн үйлчилгээг түр хугацаагаар хаалаа

 

Их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар тушаал гарч иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон.  Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газрын даргын  "Нийтийн тээврийн үйлчилгээнд шуурхай зохицуулалт хийх тухай” А/82 дугаар тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний Ч:12 "Ургах наран хороолол - Офицеруудын ордон”, ХО:1 "Бага Баян-Санзай-7 буудал -Тэнгис кинотеатр”, ХО:6 "Өлзийт хороолол – 120 мянгат”, ХО:8 "Найрамдал зуслан – Саппоро - 3-р эмнэлэг ", ХО:9 "Био комбинат – Сонсголон – 5 Шар", ХО:10 "Эмээлт /хурган / - Хар хорин саппоро”, ХО:12 "Мал Бордох – 5 шар-Саппоро", ХО:13 "Баруун түрүү - 10 хороолол", ХО:7 "Туул тосгон- Биокомбинат - 120 мянгат", ХО:2 "Шарга морьт - Дүнжингарав худалдааны төв", ХО:5 "Налайх - Зүүн 4 зам - Дүнжингарав худалдааны төв", ХО:4 "Тэрэлж - Мэлхий хад - Налайх - Баруун 4 зам", ХО:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" зэрэг 14 чиглэлийн үйлчилгээг түр хааж шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>