Таван сартай аялагч охин Геннисийн амжилтыг эвджээ

17

 

Таван сартай аялагч охин Геннисийн амжилтыг эвджээ

 

Зарим хүмүүс бүхэл амьдралынхаа туршид тоотой хэдхэн газар очиж үзсэн байдаг. Өөрийн амьдардаг эх орныхоо өнцөг булан бүрт очих нь битгий хэл төрөлх хотоосоо гаралгүй насыг барж байгаа хүн ч олон бий. Харпер Ийтс хэмээх дөнгөж тавхан сартай бяцхан охин АНУ-ын иргэн. Гэвч тэрээр улсынхаа бүх мужаар аль хэдийнэ аялаад амжжээ. Учир нь Харперийн аав, ээж хоёр амьдралаа сонирхолтой болгохын тулд охиноо гэдсэнд байхаас нь эхэлж өөрийн эх орныг бүхэлд нь тойрох тойрон аялалд гарсан аж.

 

ac766bb8edeafee4d7d5b8eb2eccf801 Таван сартай аялагч охин гиннесийн амжилтыг эвдлээ
 
 
 

 

Ингээд эхийнхээ гэдсэнд дөнгөж бойжиж буй бяцхан ураг эцэг, эхийнхээ хамтаар аялж гарч дээ. Түүнийг хорвоод мэндлэхээс өмнө аав, ээж хоёр нь аль хэдийнэ 31 муж улсад очоод үзчихсэн байж. Аялах дуртай хосууд охиноо төрсний дараа үлдсэн 19 мужийг гүйцээж байж сая нэг санаа амарсан гэнэ. Мэдээж дөнгөж төрсөн нярай хүүхдээ тэврээд бүхэл бүтэн 19 мужийг хөндлөн гулд аялана гэдэг тийм ч амар даваа биш.

Хорвоод мэндлээд удаагүй Харпер охин Өмнөд Каролинагийн далайн усанд анх удаа хөлийнхөө жижигхэн хуруунуудыг дүрж үзсэн бол хаа холын Аляскт тэнэж явахдаа бор хоолонд орсон гэсэн шүү. Өнгөрөгч ням гаригт дэлхий дахины анхаарлын төвд ороод байгаа аялагч хосууд бяцхан гүнжийнхээ хамтаар өөрсдийн төрөлх хот болох Майнид буцаж иржээ. Урт удаан хугацааны аялал хийж, гэр бүлийнхээ харилцааг улам ч халуун дотно, шинэ өнгө аястай болгож чадсан эхнэр, нөхөр хоёр "Бид ямар нэгэн дээд амжилт тогтоож, олны анхаарлыг татахын тулд энэ аяллыг хийгээгүй. Бид хоёр зүгээр л нэг өдөр хоорондоо ярилцаж байгаад аялахаар шийдсэн юм.

Тиймээс бидний зорилго анх төлөвлөснөө биелүүлэх л байсан. Өөр ямар ч зорилго тавиагүй, нэр алдар хүсээгүй” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Харин охинтойгоо цуг хэдэн зуун километр замыг ажралгүй туулсан ази гаралтай америк ээж Лим "Хэрвээ охин маань ядарч, залхсан бол бид хоёр аяллаа зогсооё гэж тохирсон байсан юм. Гэвч энэ удаан хугацаанд Харпер минь огтхон ч ядарч, төвөгшөөгүйгээр барахгүй түүнд энэ хорвоогийн юмс үзэгдэл их л сонирхолтой, зугаатай санагдсан шүү” гэж CNN-ийн сурвалжлагчийн асуултанд хариулжээ. Америкийн хэвлэлүүд таван сартай Харперийг Гиннесийн дээд амжилтыг эвдэж чадлаа хэмээн бичицгээж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.