Тэц 4-ийн шинэ захирал хариуцлага алдсан албан хаагчдад арга хэмжээ авна
Тодруулбал, "ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар "ДЦС-3” ТӨХК тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг Эрчим хүчний сайдын санал болгосноор томилсон байна. Үүнтэй холбоотойгоор Ү.Төмөрхуягийн оронд Д.Нямхүүг томилжээ. Мөн Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан ерөнхий диспетчерээр ажиллаж байсан Г.Балжиннямыг тус тус томилсон байна.
Ү.Төмөрхуяг нь гүйцэтгэх захирал асан С.Анхбаярыг хахуулын хэрэгт холбогдох үед түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.