Монголчуудын бүтээсэн цахилгаан машин Олон улсын үзэсгэлэнд тэргүүлжээ

856

 

 

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин Олон улсын үзэсгэлэнд тэргүүлжээ

 

Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи" Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн "Билиг" Дээд сургуулийн дэргэдэх "Билиг" эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон оролцсон юм.

 

Д.Дорлигжавын удирдсан баг үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн "SALVO буюу аянган мотор" нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, хөдөлгүүрийн төрөлд тэргүүн байр эзэллээ. Уг машин нь өөрийгөө цэнэглээд явдаг, гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглэх шаардлагагүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй, хамгийн энгийн гэдгээрээ шалгарчээ.
 

Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2,500 гаруй шинэ технологи бүхий машин тавигдсан байна


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>