|
Видео

Шинэ мэдээ

“Экспо Монголиа 2017” үзэсгэлэнд олон улсын 100 гаруй компани оролцоно

 
 “Экспо Монголиа 2017” үзэсгэлэнд олон улсын 100 гаруй компани оролцоно

"Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэнг зорхион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Үзэсгэлэн энэ сарын 10-12-нд "Мишээл экспо” төвд болно.  Үзэсгэлэнд бүх салбарын компаниуд оролцон орчин үеийн техник, тоног төхөөрөмжүүдийг танилцуулдгаараа алдартай.

 

Үзэсгэлэн манай улсад тав дахь жилдээ болж байгаа бөгөөд Европын стандартын дагуу бүх тохижилтыг хийжээ. Үзэсгэлэнд ХБНГУ, БНСУ, Итали, БНХАУ, Беларусь, Монголын аж ахуйн нэгжүүд оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж, сүүлийн үеийн технологийн шийдлүүдээ танилцуулна. Мөн үзэсгэлэнгийн үеэр "Хөрөнгө оруулалт, Инноваци" сэдвийн доор тогтвортой хөгжлийн бага хурал болох юм байна.

 

Бага хурлын үеэр "Экспорт, импортын санхүүжилтийн боломжууд", "Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал ба хөрөнгө оруулалт", "Үйлдвэрийн гаралтай тоос, тоосонцрыг хянах, дарах шийдлүүд", "Технологийн паркуудад хөрөнгө оруулах боломж", "Барилгын халаалтын системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж" зэрэг сонирхолтой сэдвээр туршлагатай компаниуд болон төр засгийн байгууллагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх гээ.

 

Олон улсын тав дахь удаагийн үзэсгэлэнд 100 гаруй оролцогчид бүтээгдэхүүн, техник технологио танилцуулах юм байна.

 

 Мөн үзэсгэлэнд оролцогчид "Эскпо Монголиа 2017”-ын зохион байгуулагчдаар дамжуулан олон улсын зочид төлөөлөгчидтэй уулзалт хийх боломжтой аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.