Монгол улсын шигшээ багийн тамирчин БНСУ-ийн иргэн болжээ

914
 

Монгол улсын шигшээ багийн тамирчин БНСУ-ийн иргэн болжээ

 

Монгол Улсын сагсан бөмбөгийн тамирчин Н.Батбаярын БНСУ дахь бэлтгэлийн үеэр SBS телевизийн сэтгүүлч Ким Хён Ёл сурвалжлага авчээ. Тоглолтын үеэр өөрийн "Dunk shoot” буюу тохолтоо алдсан боловч цаашид улам хичээх урам зоригтой байна хэмээн ярилцлагаа эхлүүлсэн байна. 
Монголын тамирчин Н.Батбаяр нь бага ангид байхдаа гэр бүлээ даган БНСУ-д цагаачилж очсон байна. Багаасаа мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин болох мөрөөдөлтэй болсон байсан Н.Батбаяр их сургуульд суралцаж байх үедээ олон хүнд хэцүүг даван туулж, сургуулиасаа хүртэл чөлөө аван 3-ийн эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээнээр мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж байжээ.
2018 оны намар Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн гишүүнээр оролцон БНСУ-ын эсрэг тоглолт хийхдээ нийт 15 оноо авсан. Энэ жилээс Н.Батбаяр Солонгосын иргэншил авч,мэргэжлийн сагсан бөмбөгийн багт нь хүч сорихоор болсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>