“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилжээ

757
 
"Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очирыг АТГ-аас шалгаж байна.   Тэгвэл түүний оронд "Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилсон байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав нь "Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Ч.Саранжавын оронд Эрчим хүчний хөгжлийн төвийн сургалт, судалгаа хариуцсан менежерээр ажиллаж байсан Ч.Чинбатыг томилсон байна. 2001 оноос хойш "Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Бямба-Очир ажиллаж байсан юм. Түүнийг АТГ-аас шалгаж буйтай холбогдуулан салбарын сайдын саналд үндэслэн шинэ томилгоо хийсэн гэжээ.Ч.Саранжав өмнө нь Түлш, эрчим хүчний яаманд /2007 он/Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийж байсан. Улмаар 2012 онд УБЦТС төрийн өмчит хувцаат компанийн захирал хийж байсан удаатай. Тэрээр тус байгууллагыг тэргүүлж байх үед нь МХЕГ-аас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй ШТС-уудын цахилгааныг хязгаарлах тухай мэдэгдлийг УБЦТС компанид хүргүүлсэн ч арга хэмжээ авагдахгүй байгаатай нь холбогдуулж, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл ажлаас нь чөлөөлөхийг үүрэгдсэн байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>