Орон нутагт нийтдээ 180 тэрбумын төсөв хувиарлажээ

622
 

Орон нутагт нийтдээ 180 тэрбумын төсөв хувиарлажээ

 

Ирэх 2019 оны төсвийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, баталсан билээ.
Ирэх оны төсөвт аймгуудын Засаг даргын төсвийг танаж, орон нутаг руу төсөв хувиарлахдаа нэмэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тодруулбал,  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгох нь зүйтэй гэж үзэж нийтдээ 180 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуваарилах, энэ эх үүсвэрийг аймаг, сумын төвийн шинэчлэл, зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн арга хэмжээнд зарцуулах, мөн орон нутгийн төсөвт байгууллагууд болон Засаг даргын Тамгын газрын барилгын их засвар, тоног төхөөрөмж, албан хэрэгцээний автомашин худалдан авахад зарцуулах зөвлөмжийг аймаг, нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээр төсөлд тусгажээ.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр дээрх мөнгийг гишүүдийн олонх нь дэмжсэн. Иймээс орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар тусгасан эх үүсвэрээс 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлж, зарим орон нутагт хийх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>