ОРОН НУТГИЙН ТӨСВИЙГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ

794

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ

 

Засгийн газраас 2019 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ирэх оны төсвийг их амбицтай төсөв болсон хэмээн гишүүд шүүмжилж байна.

Сайд нарын төсвийг багасгаж, орон нутгийн төсвийг нэлээд нэмжээ.

Энэ нь ирэх 2019 оны төсвийн төслийн сайн тал хэмээн харж буй. Тодруулбал,  орон нутгийн төсвийг нийтдээ 189 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Өөрөөр хэлбэл, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг хангахад чамгүй ач холбогдол өгсөн гэнэ. Нэг аймагт дунджаар 8-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан байна.

Орон нутаг төдийгүй, орон нутгийн хөгжлийн сангийн төсөв нэмэгдэхийн хэрээр ард иргэдийн амьдралд нэмэр тус болж байх учиртай гэж үзжээ.

Түүнчлэн орон нутгаас олж буй ашигт малтмалын орлогыг орон нутагт нь өгдөг байхаар болсон байна. Энэ нь цаашдаа орон нутгийнханд тун эерэг хандлага болж таарна. Энэ бүгдээс үзэхэд ирэх оны төсвийн төслийг боломжийн хэмжээнд боловсруулжээ гэж дүгнэжээ.


О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>