600 саяын авлигын хэрэг хаачив

570

 

600 саяын авлигын хэрэг хаачив

 

Өнгөрсөн долоодугаар сарын 23-ны өдөр АТГ-ынхан МИАТ-ийн дэд захирал Х.Энхбаатарыг авлигын хэргээр саатуулж байсан билээ. Тухайн үед түүнийг бусдаас 600 сая төгрөг авсан хэмээн сенсаацилж байсан ч энэ тухай мэдээлэл тэгсхийгээд олны анхаарлын төвөөс гарсан.

Учир нь уг мэдээллийг намжаахын тулд МАН-ынхан сенсаацийг өөр нэг сенсаацаар дарсан гэсэн үг. Тэгвэл одоо Н.Энхбаатар нарын хүмүүс үнэхээр бусдаас 600 сая төгрөгийн авлига авсан уу, үгүй юу, энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ хэмээн АТГ болон прокурорын байгууллагаас асуумаар байна.

Тус дуулиан гарах үед Н.Энхбаатараас гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хүн болох МИАТ-ийн Санхүү эрхэлсэн захирал Энхбаатарын Мөнхмарал, мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалангийн гарын хүн болох тус компанийн Хуулийн хэлтсийн дарга Нэмэхжаргалын Гантулга нарыг дээрх хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гарч байв.

Хэрвээ дээрх хүмүүс уг хэрэгт холбогдолгүй бол яагаад өнөөг хүртэл энэ талаарх мэдээллийг хуулийнхан олон нийтэд өгөхгүй байна вэ. Учир нь тухайн үед ард түмэн АТГ-ыг МАН-ын туслахуудын холбогдсон 60 тэрбумын авлигын хэргийг илчилж эхэллээ хэмээн сайшаалтай хандаж байсан ч МАН-ынхан уг хэргийг ард түмний ой санамжаас арчиж өөр нэгэн сенсаац руу ард түмнийг хөтөлсөн. Уг нь прокурорын газраас Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа дууссан өдөр үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлж, шүүхээс яллагдагчаар татаж, дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан ч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр сэжигтэн Н.Энхбаатарыг батлан даалтад гаргаж байсан юм.

Ямартай ч сенсаацийг сенсаацаар дарж чаддаг МАН-ынханы барбарис төлөвлөгөө амжилттай хэрэгжиж Н.Энхбаатар нарын хэрэг сураг алдарч замхрав бололтой.

Erennews.mn



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>