Шатахууны үнийг бууруулахыг төр мэдэхгүй гэв
-Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурч одоо нэг баррель нь 50 ам.долларт багтаж байна. Энэхүү үнийн бууралт манай зах зээлд нөлөөлөхгүй байна. Хэзээнээс нефтийн үнэ буурах вэ?
-2014 оны наймдугаар сараас эхлээд газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр эрчимтэй өсч, буурч эхэлсэн. Нэгдүгээр сар гэхэд нилээн эрчтэй буурч нэг баррель нь 50 ам.доллар дотор орж ирж байсан бол явцын дунд 67 ам.доллар хүртэл нэмэгдсэн. Энэ үед манай нефть импортлогчид литр шатахуун тутамд 50-60 төгрөгийн алдагдалтай ажилласан ч энэхүү алдагдлыг үүрээд гарсан.
Гэтэл иргэд дэлхийн зах зээл дээр үнэ нэг өдөр буухар манай улсад ч мөн адил дагаад буучих юм шиг ойлгож болохгүй. Үнийг хэрхэн тооцдог вэ гэхээр өмнөх сарын 1-25 хүртэл ямар үнэтэй байв, тэрний дунджаар тооцож арилжаагаа хийдэг. Нөгөөтэйгүүр татвар авч байгаа. НӨАТ, гаалийн татвар авах үүрэгтэй учир авч байгаа.
Онцгой татавараар бид үнийн зохицуулалт хийж ирсэн. Хүнд байх үед бид онцгой татварыг тэглэж байсан удаа бий. Хөнгөлөлттэй зээл өгч үнийг савлуулахгүйн тулд арга хэмжээ авч байсан. Одоо ийм таатай нөхцөл байдалд бүх тэр хөнгөлөлттэй нөхцлүүдээ авч хаяад онцгой татваруудаа хамгийн дээд хэмжээгээр тавьсан. Игэснээр улсын төсөвт нэмэлт орлогын эх үүсвэр бий болсон.
Үүнийг нийгмийн салбарын асуудлуудаа шийдвэрлэхэд зарцуулж байгаа. Зах зээл дээр хэрхэн өрсөлдөж зах зээлээ хэрхэн авч явах эрхийг компаниудад өгсөн. Өрсөлдөөний зарчмаар явж байгаа шүү дээ. Үнийг бууруулах эсэх нь компаниудын шийдэх асуудал гэсэн үг. Улсаас бол авах татвараа тултал нь аваад явж байна.
М.БОЛОР