АН-ын төсөл Ч.Улааныг дэмжихгүй гэв

475
 

АН-ын төсөл Ч.Улааныг дэмжихгүй гэв

 

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийлээ. Тус намын бүлэг өнөөдөр Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай санал болон Ерөнхийлөгчийн 2019  оны улсын төсөвт тавьсан хоригийг хэлэлцжээ. 

АН-ын бүлэг ЖДҮХ сангийн хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниудад өгсөн Засгийн газрын хоёр сайдын асуудлыг шийдэж, хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг дэмжихгүй гэх шийдэлд хүрсэн байна.

Мөн Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихээр болсон байна. Төсвийг бууруулах хэд хэдэн үндэслэл байгаа. ЭМД-ийн сангаас бусад санг шалгах хэрэгтэй. Зураг, төсөвгүй оруулж ирсэн концессийг хасах шаардлагатай гэсэн юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>