АН-ын бүлэг: Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ

570

 

 

АН-ын бүлэг: Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ

 

АН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Бүлгийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдын томилгоо, 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Засгийн газрыг огцруулах эсэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн хэвээр байгаа. Хариуцлага тооцох асуудал орж ирвэл АН-ын бүлгийн гишүүд хуралдаанд орж дэмжихэд бэлэн. ЖДҮХС-гийн хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниудад өгсөн Засгийн газрын хоёр сайдын асуудлыг шийдэж, хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг дэмжихгүй. 

Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавьсан. Үүнийг АН-ын бүлэг дэмжинэ. Учир нь 2019 оны эдийн засагт маш сөрөг нөлөө үзүүлэхээр батлагдсан.

Шаардлагагүй сангуудыг хаах ёстой" гэлээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>