Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг тэмцээнээ өндөрлөлөө

766

 

 

Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг тэмцээнээ өндөрлөлөө

 

Монголын Үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий сүүлийн тоглолтоо өнөөдөр Хонг-Конгийн хүчтэй багийн эсрэг хийлээ.

БНАСАУ-ын багтай цааш шалгарах эрхийн төлөө гоолын зөрүүгээр өрсөлдөж байгаа Хонг-Конгийн шигшээ багт гоолын тоо чухал байсан учир тоглолтын эхнээс хурдтай довтолгоонуудыг өрнүүлж байлаа. Үүний үр дүнд 23 дахь минутад тэд Бразил гаралтай довтлогч Сандро-гийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Энэ гоолоос 12 минутын дараа Хонг-Конгийн шигшээ багийн Англи гаралтай тоглогч Жеймс МакГий тооны зөрүүг 2 болгон холдууллаа.

Тоглолтын эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн. 2-р хагасын 5 дахь минутанд манай шигшээ тооны зөрүүг ойртуулж А.Нармандах тооны самбарт нэрээ гаргалаа. Үлдсэн цагт Хонг-Конгийн баг дахин 3 гоолыг бүртгүүлсэн ч манай залуус өөрт олдсон хэд хэдэн боломжийг алдаж эцэст нь 5:1-ийн харьцаатай ялагдал хүлээлээ.

Тус тоглолтын дараа Герман дасгалжуулагч Майкл Вайсс сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>