АН-ынхныг шалгах ажиллагаа эрчимжжээ
АН 2012-2016 онд засгийн эрх барихдаа хууль бус, хуудуутай зүйл олныг хийсэн нь өнөөдөр ч хууль, шүүхийнхний анхааралд байна. Тэднийг эрх мэдэлтэй байхаас эхэлсэн мөрдөн шалгах ажиллагаа дуусах шатандаа орсон төдийгуй эхнээс нь ял шийтгэл ногдуулж эхэлснээ хуулийнхан зарлалаа. АН засагласан дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг элгээрээ хэвтэж, улс орон өрийн дарамтад орсны учиг тайлагдаж эхлэв бололтой. Учир нь, тухайн үеийн албан тушаалтнууд улсын хөрөнгийн хувийнх мэтээр захиран зарцуулж, ойр хавийнхандаа давуу байдал үусгэн туйлж байсан жишээ олныг дурдаж болно . Тийм ч учраас Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдад давуу байдал үүсгэсэн, улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх заалтын дагуу ял шийтгэл хүлээсэн, хүлээх хүний тоо нэмэгдсээр байгаа ажээ. Тодруулбал, АН-ын үед албан тушаал хашиж байсан эрхмүүдийг шалгах ажиллагаа дуусах шатандаа орсон, удахгүй зохих шийтгэлийг нь ногдуулах талаар Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай мэдэгдлээ.