Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт олон тэрбум ам.доллар зарцуулна

830

Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт олон тэрбум ам.доллар зарцуулна

 

ЛОНДОН. /CNN/. Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани цахилгаан хөдөлгүүртэй болон автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн шинэчлэлд олон арван тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

 

Компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, 2023 он гэхэд цахилгаан, автомат тээврийн хэрэгслүүд болон бусад шинэ технологийг бий болгоход 44 тэрбум евро буюу 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн аж.

 

Шинэ технологид зориулах төсөв нэмэгдэх нь ашгийн өсөлтөд ихээхэн нөлөөлөх боловч өнгөрсөн онд энэ салбарт зориулсан төсвийн хэмжээг 11 тэрбум ам.долларт хүргэсэн ажээ.

 

Ирээдүйд бусад компаниудтай өрсөлдөх чадвараа хадгалахын тулд “Volkswagen” компанийн автомашинууд илүү үр ашигтай, илүү бүтээмжтэй болох хэрэгтэй гэж тус компанийн гүйцэтгэх захирал Херберт Диес мэдэгдсэн байна. Тус компанийн хувьцаа энэ онд ойролцоогоор 12 орчим хувиар унасан юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>