“iPhone”-ий шинэ загваруудын үйлдвэрлэлийн захиалгыг бууруулжээ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн "Apple” корпораци өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан "iPhone” ухаалаг утасныхаа "iPhone XR”, "iPhone XS” болон "iPhone XS Max” гурван шинэ загварын үйлдвэрлэлийн захиалгыг сүүлийн долоо хоногуудад бууруулжээ. Энэ тухай "The Wall Street Journal” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжлав.