ХУУРАМЧ ШАТАХУУН ЗАРДАГ, ДУТУУ ШАХДАГ, ҮНЭЭ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ НЭМДЭГИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ

596

ХУУРАМЧ ШАТАХУУН ЗАРДАГ, ДУТУУ ШАХДАГ, ҮНЭЭ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ НЭМДЭГИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ

 

Шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг автомашинтай жагсагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлаар жагсагчдын төлөөлөл Б.Цэгмид “Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан таван өдөр автомашинтай жагсаал зохион байгуулсан. Шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн нэгжүүд төр, засагт шахалт үзүүлж мөнгө авдаг, үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг асуудлыг бид эсэргүүцэж байна.

Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч байгаа энэ үед манай улсад бензиний үнэ төдийлөн  буурсангүй. Мөн хуурамч шатахууныг шалгах эрх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байдаг боловч багаж лаборатори байдаггүй.

Шатахууны үнэ сүүлийн хэдэн сарын дотор 300-400 төгрөгөөр нэмэгдлээ.  Дизель түлшний үнэ хоёр сарын өмнө 2125 төгрөг байв. Харин өнөөдөр уг үнэ 2350 төгрөг болжээ.

Өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний үнэ сарын өмнө 1820 төгрөгөөр худалдаалагдаж байгаад өнөөдөр  1995 төгрөг болоод байна.  АИ-95 бензиний үнэ 2160-2330 төгрөг болж өслөө. Бид шатахууны үнийг 1500 төгрөг хүртэл буулгах шаардлага тавьж байна.  Машинтай жагсагчид Төрийн ордныг гороолон таван өдөр жагссаны эцэст Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсанаар жагсаалаа зогсоосон" гэв.

Тэдний ярьж буйгаар Нефть боловсруулах үйлдвэрээ яаралтай барьж шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болохыг шаардаж буйгаа хэлэв.

 О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>