Газрын тосны үнэ $60-аас хямдарлаа

724

Газрын тосны үнэ $60-аас хямдарлаа

 

Өнгөрсөн баасан гаригт газрын тосны үнэ зургаан хувиар буурч,  нэг баррель нь 60 ам.доллараас доошилсон нь сүүлийн жил гаруй хугацаанд тохиодоогүй үнэмлэхүй уналт боллоо. Цагаан ордон газрын тосны үнийг бууруулах шахалт үзүүлж буй нөхцөлд Саудын Араб нийлүүлэлтээ танаж зүрхлэх үү гэсэн асуултыг арилжаачид тавьж эхлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрчим хүчний таваарын үнийг өсгөж болохгүй хэмээн Персийн булангийн холбоотноо сүрдүүлсээр олон долоо хоног өнгөрлөө. Сүүлийн хоёр сард газрын тосны үнэ 30 хувиар буурахад Саудын Араб манлайлах үүрэг гүйцэтгэсэнд ноён Трамп өнгөрсөн лхагва гарагт баяр хүргэсэн байна. Хоёр сарын өмнө баррел нь 86 ам.доллар байсан Brent газрын тос өнгөрсөн баасан гарагт 58.41 ам.доллар болж буурчээ.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>