КАНАДАД “HUAWEI” КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ЗАХИРЛЫГ БАРИВЧЛАВ

819

КАНАДАД “HUAWEI” КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ЗАХИРЛЫГ БАРИВЧЛАВ

 

Хятадын “Huawei” компанийн санхүүгийн захирал Мен Ванжоуг Канадын Ванкувер хотын нисэх буудалд түр саатан дамжин нисэх гэж байхад баривчилсан тухай Канадын Хууль зүйн яам мэдээлэв. “Huawei” компанийн үүсгэн байгуулагч Рен Женфейн охин түүнийг Канадын тал АНУ-д шилжүүлэн өгөх аж.

Мен Ванжоуг юуны учраас баривчилсан талаар ямар нэг тайлбар хийхээс Канадын Хууль зүйн яам татгалзжээ.

НҮБ-ын Ираны эсрэг хориг арга хэмжээг “Huawei” компани зөрчин бүтээгдэхүүнээ нууцаар нийлүүлсэн ба үүнд Мен Ванжоу голлох үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй тул ийнхүү баривчлагдсан гэж “The Globe and Mail” таамаглаж байна.

Канад дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч болсон үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, “Хатагтай Мен Ванжоуг чөлөөлж, гаргасан алдаагаа нэн даруй засахыг АНУ ба Канадын талд уриалж байна. Бид хэрэг явдал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж улсынхаа иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно” гэжээ.

Б.Туг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>