Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл ажиллагааг үргэлжлүүлнэ

798

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун мягмар гарагт мэдэгдэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад хэзээд бэлэн байна гэж хэлжээ. “Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явцыг үргэлжлүүлж, цаашлаад АНУ-ын тал хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нөхцөлд цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах арга замыг эрэлхийлэх болно” гэж БНАСАУ-ын удирдагч онцлон тэмдэглэсэн байна.

Мөн хилийн Кэсон хот дахь хоёр Солонгосын аж үйлдвэрийн хамтарсан цолцолборыг дахин нээж, “Кумган” уулын аяллын хөтөлбөрийг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэж тэрбээр нэмж хэлжээ. Аж үйлдвэрийн цогцолбор болон “Кумган” уулын аяллын бүсийн үйл ажиллагаа сүүлийн хэдэн жилийн турш зогсонги байдалд байсан юм. 

 

Э.Хулан

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>