НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ иргэдийн данс руу шилжүүлэх вэ?

52

2016 оноос иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ  НӨАТ-аас хоёр хувийн буцаан олголт авах эрхтэй болсон. Буцаан олголтыг жилийн эхээр олгодог. Тодруулбал,

Татварын алба нь тухайн жилийн буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор албан татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг ажлын ес хоногт хянаж тэмдэглэл үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт Сангийн яаманд хүргүүлдаг байна. Сангийн яам түүнийг нь ажлын 45 хоногт багтаан шийдвэрлэдэг журамтай.

Ингээд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу/Арилжааны банк/ буцаан олголтыг шилжүүлнэ.

Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгдөг.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэд 2017, 2018 онд буцаан олголт аваад байна. Гэтэл 2018 онд/2017 оны буцаан олголт/ гэхэд 22,000 орчим иргэн ибаримт систем дэх данс болон хувийн мэдээлэл дутуу, буруу байгаагаас шалтгаалан буцаан олголтоо авч чадахгүй байгаа талаар мэдээлж байсан юм.
 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.