ЧУУЛГАНЫ ИРЦ БҮРДЭЭГҮЙ БАЙНА

481

ЧУУЛГАНЫ ИРЦ БҮРДЭЭГҮЙ БАЙНА

 

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдах товтой. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй байна. Одоогийн байдлаар чуулганы танхимд 34 гишүүн хүрэлцэн ирээд байна. Өнгөрсөн шөнө чуулган шөнийн 04.30 цаг хүртэл хуралдсан.

Прокуророос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо болон байнгын хороод шийдвэрээ гаргаад байгаа. Харин өнөөдөр энэ асуудлаар УИХ шийдвэрээ гаргана. Өчигдөр шөнө энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж  дөрвөн цагийн завсарлага авсан байгаа билээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>