Си Жиньпин гэргийн хамтаар БНАСАУ-ын уран бүтээлчдийн тоглолтыг үзжээ

606

Си Жиньпин гэргийн хамтаар БНАСАУ-ын уран бүтээлчдийн тоглолтыг үзжээ

 

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын дарга Си Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нар БНАСАУ-ын өндөр албан тушаалтан Ри Су Ёнтой уулзаж, тус улсын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхжээ.

 

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Олон улсын асуудал эрхэлсэн газрын дарга Ри Су Ён уран бүтээлчдийн багийг тэргүүлэн БНХАУ-д айлчилсан байна.

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун болон түүний гэргий Ри Сол Жу нар БНХАУ-ын дарга болон түүний гэргийд мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөснийг Ри Су Ён уламжилжээ.

 

Си Жиньпин мөн БНАСАУ-ын удирдагч болон түүний гэргийд мэндчилгээ дэвшүүлж, түүнийгээ уламжлахыг Ри Су Ёноос хүссэн байна.

 

БНХАУ-ын дарга хэлэхдээ, 2018 оноос хойш БНАСАУ-ын удирдагчтай хийсэн дөрвөн уулзалтын үеэр хоёр улсын эрх баригч намуудын болон хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар чухал зөвшилцөлд хүрсэн гэжээ.

 

Энэхүү тоглолтыг үзэн сонирхож буйд Си Жиньпин болон түүний гэргий нарт талархаж буйгаа БНАСАУ-ын төлөөлөгч илэрхийлсэн байна. Тоглолтын үеэр БНАСАУ болон БНХАУ-ын ард түмний сайн мэддэг дуунуудыг толилуулжээ.

 

БНАСАУ-ын уран бүтээлчид БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Олон улсын асуудал эрхэлсэн газрын урилгаар хүрэлцэн очсон байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>