Монгол хэлбичгийн шалгалтыг гуравдугаар сард авна
Монгол хэлбичгийн шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан бол БСШУС-ын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоожээ. Энэ дагуу Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэлбичгийн шалгалтыг ирэх гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм байна.