Нөхөн сонгуульд 17450 сонгогч саналаа өгнө

13

Нөхөн сонгуульд 17450 сонгогч саналаа өгнө

 

Хэнтий аймагт болох нөхөн сонгуультай холбоотойгоор СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдбаатар “Одоо мөрдөгдөж байгаа сонгуулийн тухай хуулинд нөхөн сонгууль зургадугаар сарын сүүлийн ням гариг, аравдугаар сарын эхний ням гаригт болно гэж хуулинд заасан байдаг. Энэ хуулийн заалтыг үндэслэж, УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарласан. СЕХ-ны зүгээс дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас нь 27 намд нь зөвлөмж маягаар албан бичгээ хүргүүлсэн. Төрийн албан хаагч, Төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал, Төрийн өмчийн оролцоотой компанийн эрх бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвшихдээ УИХ-аас сонгууль зарлан товлосноос тав хоногийн дотор албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. Тэгэхээр нэр дэвших сонирхолтой эрхмүүд энэ сарын 15-ны дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэсэн үг. Мөн сонгуулиас 120 хоногийн өмнө нэр дэвшигчийн болон сонгуульд оролцож байгаа намын сонгуулийн зардлын дээд хэмжээг аудитын газраас тогтоож өгөх ёстой. Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтооно. Сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулна. Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэл, найман сая төгрөг нь цагдаагийн байгууллагад зарцуулагдана. 21 хэсэгт санал хураалт явагдана. 21 хэсэгт 500 орчим хүн ажиллах тооцоолол байна” гэлээ.

Нөхөн сонгуульд оролцох сонгогчдын тоо 17450 байгаа бөгөөд  энэ долоо хоногт УИХ-ын тогтоол хүргэгдсэнээр Улсын бүртгэлийн газраас шилжилт хөдөлгөөнийг хаах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.