ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

551

Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнд философич, социологич, улс төр судлаач мэргэжлээр эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй (доктор бол давуу тал болно),
  • Орчин үеийн өрнийн философи, улс төрийн философи, улс төрийн социологийн судалгаагаар мэргэшсэн,
  • Судалгааны арга зүй сайтар эзэмшсэн,
  • Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн,
  • Багаар ажиллах чадвартай,
  • Microsoft хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,

Бүрдүүлэх материал:

-          Төрийн албан хаагчийн анкет (маягт №1),

-          Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт (гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар монгол хэл дээр  хөрвүүлсэн байх),

-          Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт,

-          Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт,

-          Ажил байдлын тодорхойлолт,

-          4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг,

-          Бүтээлийн жагсаалт,

-          Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг.

Материал хүлээн авах хугацаа:

2019 оны 03 дугаар сарын 01 хүртэл (ажлын өдрүүдэд)

08:30-17:30 цагийн хооронд

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Баруун сэлбийн гудамж 15, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр, 1 давхар, 102 тоот

Холбоо барих утас: 11-330847

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн дурдсан материалыг гүйцэд бүрдүүлж өөрийн биеэр авчирч өгнө үү.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>