Хар тамхины хэрэгт 20-30 насныхан холбогдож байна

837

Хар тамхины хэрэгт 20-30 насныхан холбогдож байна

 

Энэ оны 1-р сарын байдлаар Гаалийн байгууллага мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 5 удаагийн үйлдлийг илрүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад байгууллагатай хамтарсанарга хэмжээг зохион байгуулсаны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман,Испани, Нидерландаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээрулсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тогтоож, таслан зогсоолоо.

 

Тухайлбал: 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс ЛСД 3 ширхэг, Хашиш 20 гр, Экстази 5 ширхэг байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

 

1 r zurag
2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Нидерланд улсаас 10 ширхэг ЛСД,

 

2 r zurag
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Герман улсаас 50 гр “Экстази” , 
3 r zurag
2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Малайз улсаас ирсэн “ургамалын үр”-нүүдээс хар тамхины агууламж илэрсэн. 
4 r zurag
Тайланд улсаас ирсэн буухиа илгээмжийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис байж болзошгүй үндэслэлээр шалгахад 258 грамм мөс байгааг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

5 r zurag

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт 5-8 жилийн хорих ял мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд мөн 2-8 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.

 

Зөрчил, гэмт хэрэгт ихэвчлэн 20-30 насны хүмүүс холбогдож байгаа тул эцэг эхчүүд өсвөр насны хүүхэд, залууст тавих хараа хяналтаа сайжруулж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгааболон үерхэж нөхөрлөж буй найз нөхдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч, захиалагч, худалдан авагч болохоос сэрэмжлүүлэхийг анхааруулж байна.

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>