“Эрдэнэс-Тавантолгой” ХК салбарын жендерийн бодлогыг боловсруулахад хамтран ажиллана

749

“Эрдэнэс-Тавантолгой” ХК салбарын жендерийн бодлогыг боловсруулахад хамтран ажиллана

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас СЕСМИМ төслийн дэмжлэгтэйгээр "Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулж, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөөллүүд оролцож, санал солилцлоо. 

Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахад Канад улсын Засгийн газар, олборлох салбарын менежментийг бэхжүүлэх СЕСМИМ төслийг хэрэгжүүлэгч Канад улсын Агритийм зөвлөх компани, зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд санаачилга гаргаж, дэмжлэг үзүүлсэн бөгөөд хэлэлцүүлэгт Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул болон 50 гаруй төрийн болон төрийн бус, олон нийтийн төлөөлөл оролцов.

"Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/”-ын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт:

-Жендерийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр Тогтвортой хөгжлийн зорилт: Төрөөс жендерийн талаар баримтлах бодлого, "ГУУГТХҮ-ийн салбарт жендерийн талаар баримтлах бодлого”-ын хүлээгдэж буй үр дүн,

-УУХҮЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, "ГУУГТХҮ-ийн салбарт жендерийн талаар баримтлах бодлого” боловсруулах Ажлын хэсгийн гишүүн А. Пүрэв "Монгол Улсын эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээ: Зорилго, ач холбогдол, үр дүн”,

-УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Г.Нандинжаргал- "ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/: Зорилго, зорилт, хүрэх үр дүн, арга хэмжээ”

-УУХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга,"ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого” боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Г.Ганхүү ГУУГТХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

-БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Жендерийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Уранчимэг Байгаль орчны салбарын жендерийн бодлогын хэрэгжилт, туршлага , сургамж зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд салбарын жендерийн бодлогыг боловсруулахад чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах үйл ажиллагааг дэмжин, хамтран оролцож, 2019 онд бодит ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>