ШУУРХАЙ: "Эрдэнэт" үйлдвэрт "Онцгой дэглэм"тогтоох ЗГ-ын шийдвэрийг таницуулах цуваа хөдөллөө

764

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан.  Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 5-ны 05 тоот бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатайгаар онцгой байдал зарласан. Онцгой байдал гэдэг нь үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үзүүлнэ гэсэн үг биш. Тэнд байгаа санхүүгийн баримтыг шалгаж үзэх, шаардлагатай байгаа баримтуудыг цуглуулах, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах байдлаар онцгой дэглэмийг зургаан сарын хугацаанд тогтооно. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл УИХ-д оруулж энэ талаар мэдээллийг танилцуулна”

Тэгвэл дөнгөж сая "Эрдэнэт үйлдвэр"-т "Онцгой дэглэм"тогтоох Засгийн Газрын шийдвэрийг таницуулах цуваа Эрдэнэт хот руу хөдөлжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>