НӨАТ-ын урамшууллын тохирол энэ сарын 17-нд болно

769

НӨАТ-ын урамшууллын тохирол энэ сарын 17-нд болно

 

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол  гуравдугаар сарын 17-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлсэн байх шаардлагатай.

Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна. Тохирлын үеэр азтан болсон хүмүүс хонжвороо заавал баталгаажуулах ёстой гэдгийг албаныхан анхааруулж байгаа юм. И-Баримтаа зааврын дагуу баталгаажуулсан тохиолдолд таны хонжворын мөнгө ажлын 20 хоногт багтан шилжих юм.

Өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан сугалааны тохирлоор  63030046  сугалааны дугаартай 225 сая төгрөгийн супер азтан тодорсон билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>