ЯПОН ХОРИГИЙНХОО ХУГАЦААГ СУНГАЛАА

628

ЯПОН ХОРИГИЙНХОО ХУГАЦААГ СУНГАЛАА

 

Япон Пхеньяныг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь татгалзуулах, барьцаалагдсан япон иргэдийг буцаах асуудлыг шийдвэрлэхийг албадах зорилгоор Хойд Солонгост бие даан хоёр жилийн хориг ногдуулахаар шийдвэрлэсэн гэж “Киодо” агентлаг мэдээлсэн байна.

Хэвлэлд мэдээлснээр Япон өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд болсон АНУ, Хойд Солонгосын хэлэлцээр амжилтгүй болсны дараа энэ хоригийн хугацааг сунгахаар шийдвэрлэсэн аж. Энэ хоригийг Пхеньяны зүгээс пуужин харвасны улмаас 2006 онд тавьснаас гадна Хойд Солонгосын барааг импортлох, Японы боомтод усан онгоцыг нь ирэхийг хоригложээ. Мөн Хойд Солонгосын боомтод очсон бусад орны хөлөг онгоц очиж болохгүй болсон байна. Түүнчлэн Япон нь 2008 оноос хойш анх удаа Хойд Солонгост хүний эрх зөрчигдөж байгаа талаар шийдвэрлэх төслийг НҮБ-д илгээгүй аж.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>