Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах нь Богд уулыг залгих санаархлын эхлэл үү
Баячуудын замбараагүй төлөвлөлт бүхий хотхон болчихоод байгаа “Зайсангийн ам” уг нь Богдхан уулын дархан цаазат газарт харъяалагддаг нэгээхэн хэсэг нь. Гэвч хэдэн жилийн өмнөөс хэн дуртай нь, аль мөнгөтэй нь тансаг зэрэглэлийн хаус, хотхон барьж хуулийг гууль болгож ирсэн. Монголын хамгийн анхны дархан цаазат уул болох Богдхан суурьшлын бүс болгоод буй.