“Цуурхал”-аар дамжуулан цахим орчныг эерэг болгоцгооё

95

Өнөөгийн даяаршсан нийгэмд сошиал хэрэглээ нийтээр дэлгэрч дэлхий бөөрөнхий бус хавтгай гэх болсон. 

Тэгвэл аливаа зүйл хоёр талтай байдгийн хэрээр хол байгаа хүмүүсийг ойртуулж, мэдээ мэдээлэл хязгааргүй, хаалтгүй солилцох боломжийг олгож байгаа ч нөгөө талаараа олон сөрөг нөлөөг үзүүлсээр байна.

Үүний нэг жишээ нь худал цуурхал, гүтгэлэг, бусдын нэр хүндэд халдах, нөхөн төлөх боломжгүй сэтгэл санааны хохирол юм.

Бид аливаа зүйлийг өөрт тохиолдохгүй л бол учрах үр нөлөөг нь тэр бүр мэддэггүй.

Тэгвэл худал цуурхал, бусдыг гүтгэх, олон нийтийн хэрэгслээр ямар нэг бодлогогүй санаандгүй болон санаатай худал хуурмаг мэдээлэл тараах нь хэр аюултай болохыг "Цуурхал” уран сайхны киногоор дамжуулан мэдэх боломжтой боллоо.

"Этик" болон "Событ" продакшны хамтын бүтээл болох "Цуурхал" уран сайхны кино энэ сарын 26-нд үзэгчдийн хүртээл болно.


Уг киноны гол дүрд "Этик" продакшний жүжигчин А.Энхжин/МУСТА/, Г.Даваазул, Ч.Баярмаа/МУСТА/, Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Г.Эрхэмбаяр/МУСТА/, Б.Батбаяр/МУСТА/, Д.Төмөрбаатар, С.Одбаяр нар тоглосон бол киноны найруулагчаар Гантөмөрийн Даваазул нар дүр бүтээсэн байна.

Хэн нэгний болчимгүй үйлдэл бусдын амь нас болоод сэтгэл санаанд нөхөж баршгүйгээр нөлөөлдөг гэдгийг уг киногоор хүмүүсд хүргэхийг нэгэнт зорьсон залуусын зорилго биеллээ олж эерэг нийгмийг бий болгоход тус нэмрээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

"Цуурхал" Уран сайхны кино "OST"- А.Энхжин, Г.Зулаа /Албан ёсны дууг хүргэж байна/ 

"Цуурхал" УСК-ны албан ёсны трейлэр

"Цуурхал" УСК-ны хөгжилтэй хэсгээс...

"Цуурхал" УСК-ны teaser

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.