Зургаан талын хэлэлцээг сэргээх санал тавьж магадгүй

481

Зургаан талын хэлэлцээг сэргээх санал тавьж магадгүй

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай удахгүй хийх дээд хэмжээний уулзалтын үеэр зургаан талын хэлэлцээг сэргээх саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнд тавьж магадгүй гэж Японы “NHK” телевиз мэдээлжээ.

 

ОХУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалын эх сурвалжийн мэдээллээс иш татан тус сувгаар уламжилснаар, ийм санал тавихаар төлөвлөж байгаа гэдгээ ОХУ-ын эрх баригчид АНУ болон БНХАУ-д мэдэгдсэн байна

 

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх зургаан талын /БНАСАУ, БНСУ, Япон, БНХАУ, ОХУ болон АНУ/ хэлэлцээг 2008 онд Пёньяны хүсэлтээр зогсоожээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар дөрөвдүгээр сарын 25-нд Владивостокт уулзана. Хоёр орны удирдагчдын хэлэлцэх гол сэдэв нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг тайван замаар шийдэх болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хангах асуудал юм. Уулзалтын үеэр мөн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

 

Владимир Путин, Ким Жөн Ун нар Владивостокт анх удаа биечлэн уулзах юм. Үүнээс гадна, БНАСАУ-ын 14 дэх удаагийн сонгуулийн Ардын дээд хурлын анхдугаар чуулган дөрөвдүгээр сарын эхний хагаст болж өнгөрсний дараа Ким Жөн Ун гадаад улсад айлчлал хийсэн анхны улс нь ОХУ болно. Уг чуулганаар Ким Жөн Уныг БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргаар дахин сонгосон билээ.

 

ТОКИО. /TASS/. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>