ТАМХИ ТАТДАГ БАГШ НАРЫГ АЖИЛЛУУЛАХГҮЙ
Японы Нагасаки их сургууль "Токио-2020" олимп болох гэж байгаатай холбогдуулан тамхи татдаг багш нарыг ажиллуулахаа больсон гэж орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна. Гэхдээ сургуулийн удирдлагаас энэ муу зуршлаа орхихыг амласан багш нарт ажиллах санал тавина. Мөн наймдугаар сараас нэгмөсөн ажлын байранд нь үлдээнэ гэж "Japan Today" сонинд бичжээ.
Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийн өмнө сургуулийн зүгээс ямар нэг байдлаар гадуурхаж, хууль зөрчөөгүй гэдгээ батлахын тулд хууль зүйн зөвлөгөө авсан байна. Ингэснээр Японы Засгийн газраас "Токио-2020" олимпийн тоглолтыг угтаж тамхины хэрэглээг эсэргүүцсэн хатуу дүрмийг баталсны дараа ажлын байрандаа энэ шаардлагыг нэвтрүүлсэн анхны их сургууль болж байгаа аж. Өмнө нь Япон улс олон нийтийн газарт тамхи татахыг зөвшөөрдөг байжээ. Харин шинэ журмаар ресторанууд тамхи татах өрөөтэй болох ёстой юм байна. Мөн эмнэлэг, цэцэрлэг, сургуультай ойролцоох газарт тамхи татахыг хоригложээ.