Гадны иргэд зайлшгүй мэдэх ёстой Японы 4 хууль

642

Гадны иргэд зайлшгүй мэдэх ёстой Японы 4 хуульБусад улстай харьцуулахад Японд өвөрмөц содон зан заншил, хууль тогтоомж нэлээдгүй бий. Ингээд гадны иргэд мэддэггүйгээсээ болж хамгийн зөрчдөг "хачирхалтай” хуулиудын талаарх мэдээллийг хүргэе. Мэдэж байхад илүүдэхгүй биз.

 

1.  Гадаад иргэд паспортоо байнга авч явах ёстой

 

Япон улсын хуульд зааснаар, цагдаа гудамжинд явж буй хэнийг ч, хэзээ ч зогсоож, биеийн байцаалтыг нь шалгах эрхтэй гэнэ. Ялангуяа гадаадын иргэд хууль бусаар орогноогүй гэдгээ батлахын тулд паспортоо байнга биедээ авч явах ёстой юм байна. Паспорт байхгүй тохиолдолд баривчилдаг аж.

 

2. Зөвхөн зөвшөөрөлтэй эмийг л авч явах эрхтэй

 

Гадаадын иргэдэд хоёр хүртэлх сарын хэрэглээний эм, эмчилгээний бүтээгдэхүүн авчирахыг зөвшөөрдөг. Гэхдээ эдгээр эм нь Японд хууль бус эмийн жагсаалтанд багтаагүй байх ёстой гэнэ. Тухайлбал, АНУ-д өргөнөөр хэрэглэдэг хүч тамир оруулдаг, сэргээх үйлчилгээтэй бодис агуулсан эмийг Японд хориглодог. Үүнд зарим төрлийн харшлын эм хүртэл багтдаг байна. Иймээс тус улс руу зорчиж буй гадаад иргэд өөрийн тогтмол хэрэглэдэг эмээ хууль бус эмийн жагсаалтанд байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд эмчээсээ бичиг хийлгэж аваарай.

 

 

3. Баар, ресторанд тамхи татахыг зөвшөөрдөг, гэхдээ

 

Саяхныг хүртэл Японд гадаа ч, дотор ч тамхи татахыг зөвшөөрдөг байсан. Мөн Японд тамхи болон түүний дагалдах бүтээгдэхүүнүүд бусад улсаас хамаагүй хямд байдаг учир тамхины хэрэглээ ч нэлээд өндөр байсан юм. Харин саяхан хот суурийн газрын нийтийн эзэмшлийн бүсэд тамхи татахыг хоригложээ. Ихэнхи баар, ресторанд тамхи татахыг зөвшөөрдөг ч тамхи татдаг, татдаггүй хүмүүсийн өрөө тус тусдаа байх ёстой гэж хуульчилсан байна. Харин гудамжинд тамхи татах хориотой.

 

4. Гудамжинд согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг

 

Япончууд олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэх, юм идэхийг таашаадаггүй боловч хуулиндаа зөвшөөрдөг юм байна. Мөн гудамжинд байрлах автомат машинаас шар айраг, Саке архи худалдан авах боломжтой гэнэ. Мэдээж хэрэг та цэцэрлэгт хүрээлэн, далайн эрэг дээр согтууруулах ундаа хэрэглэх байгаа бол ойролцоох хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй, бусдад хүндэтгэлтэй хандах нь зүйн хэрэг юм.

 

Б.Саруул

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>