ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулах хугацааг 15 хоногоор сунгалаа

611

ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцыг хоёр өдрийн өмнө хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг тагнуулын гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн гэх асуудалд буруутган, хойшлуулашгүй арга хэмжээ авч хорьсон гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн юм. Харин Б.Хурц ТЕГ-ын дарга Б.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаад байгаа бөгөөд өнөөдөр түүнийг үргэлжлүүлэн, 15 хоног саатуулан шалгахаар болсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>