Тагнуулын бас нэгэн мөрдөн байцаагчийг саатуулжээ Мэдээ мэдээлэл, Хүмүүс 27-04-2019, 16:21 584 Хуваалцах Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх үндэслэлээр ял сонссон этгээдүүдэд эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр ТЕГ, ШШГЕГ-ын нэр бүхий ажилтнуудыг саатуулсан. Тагнуулын байгууллагын ажилтнуудыг хоморголон саатуулах ажиллагаанд ТЕГ-ын дарга Б.Хурц ч мөн адил өртсөн. Гэхдээ түүнийг "Гүйцэтгэх ажиллагааны хууль журам зөрчсөн" гэх үндэслэлээр 15 хоног саатуулах шүүхийн шийдвэр гарсан. Албаны зарим эх сурвалж энэ талаар "Б.Хурцын хувьд, мөрдөн байцаалтын ажиллагааг шууд удирдаж, хөндлөнгөөс нөлөөлөх учиргүй. Тэгэхээр "Эрүүдэн шүүсэн" гэх асуудалд түүнийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Б.Хурцыг саатуулах улс төрийн том шалтаг л боллоо" гэсэн байр суурьтай байна. Тэгвэл хар баасан гарагийн баривчилгаа өчигдөр болж, ТЕГ-ын ажилтан Б-г хууль хяналтынхан саатуулсан аж. "Хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн" гэх хэргийг АТГ шалгаж байсан бол энэ сарын 19-нд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн хэлтэст шилжүүлжээ. А.ЧАНДМАНЬ, NNEWS.MN 584 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 25-04-2019, 17:38 ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулах хугацааг 15 хоногоор сунгалаа… 25-04-2019, 11:30 Ц.Нямдорж, Б.Хурц нар нэг хэргийн хоёр тал болов… 25-04-2019, 09:46 “Заазуур” Б.Жаргалсайханы ажил генерал Б.Хурцын баривчилгаагаар эхлэв үү?… 22-04-2019, 09:20 С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчаар дөрвөн хүнийг шалгаж байна… 10-11-2015, 12:14 Хилийн тагнуулын хоёр хурандааг саатуулан шалгаж эхэлжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.